Морьд [Mord] lyrics

Songs   2024-07-04 16:58:32

Морьд [Mord] lyrics

Хатирч хатирч явдалтай

Хар халтар морьд минь

Бөнжир бөнжир гишгэгдэлтэй

Борлог борлог морьд минь

Жороо жороо явдалтай

Жаахан шарга морьд минь

Сайвар сайвар гишгэгдэлтэй

Саарал саарал морьд маань

Товор товор алхаатай даа

Тал нутгийн хүлэг минь

Хангир жингэр чимээтэй дээ

Хазаар амгай дөрөө нь хө

Өндөр өндөр уулыгээ

Өгсөж уруудан давхидагсан

Өргөн сайхан тал хөндийг

Өнжөө нь үгүй туулдагсан

See more
Batzorig Vaanchig more
  • country:Mongolia
  • Languages:Mongolian
  • Genre:
  • Official site:
  • Wiki:
Batzorig Vaanchig Lyrics more
Batzorig Vaanchig Featuring Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved