Хар хархан харц [Khar khakhan kharts] [Transliteration]

Songs   2024-12-27 09:05:32

Хар хархан харц [Khar khakhan kharts] [Transliteration]

Хар хархан харцанд чинь

Халуун зүрх минь хайлчих гээд байна

Хайртай дуртай үгсээн би

Хашиж дийлэхгүй хэлчих гээд байна

Ирмээд харсан харцаараа

Итгэсэн сэтгэлээ өгье хоёулаа

Инээд баярын хорвоодоо

Ивээж сүжирч явъя даа хоёулаа

Бор борхон харцанд чинь

Болохгүй л хайр минь буцалчих гээд байна

Бодсон санасан үнэнээ би

Бусдаас нуулгүй ярьчих гээд байна

Уяраад харсан харцаараа

Учирсан заяагаа холбоё хоёулаа

Уйлж дуулах орчлондоо

Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Эрх эмзэг харцаараа

Эгцхэн тулаад харъя даа бие биенээ

Эргээд дахиад олдохгүй гээд

Энэ хорвоод түшье дээ хэн хэнийгээ

Хайрлаад харсан харцаараа

Ханилахын тавилангаа түшье хоёулаа

Хатуу зөөлөнтэй хорвоодоо

Хайраараа аргадаж туулъя хоёулаа

Уяраад харсан харцаараа

Учирсан заяагаа холбоё хоёулаа

Уйлж дуулах орчлондоо

Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Инээд баярын хорвоодоо

Ивээж сүжирч явъя даа хоёулаа

See more
Samandyn Javkhlan more
  • country:Mongolia
  • Languages:Mongolian
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B4%D1%8B%D0%BD_%D0%96%D0%B0%D0%B2%D1%85%D0%BB%D0%B0%D0%BD
Samandyn Javkhlan Lyrics more
Samandyn Javkhlan Featuring Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved